Dark Light
Нийгэм | 2021-06-21

Ц.Чинбаяр: Хүүхдэдээ бид өөрсдөө халдвар тарааж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АСА станц хөтөлбөрийн өнөөдрийн /2021.06.21/ зочноор ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Ц.Чинбаяр оролцож ковид 19-ийн халдвар, хүүхдүүдийн өвчлөлийн талаар ярилцлаа. 

Тэрээр  "Хэвийн дархлаатай хүүхдүүд хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа. Харин суурь өвчлөлтэй, эрсдэлт бүлгийн хүүхдүүд ковидоор хүнд өвчилж, амьсгалын дутагдалд орж байна. Хүүхдүүдэд бид өөрсдөө халдвар тарааж байгаа. Эцэг, эх нь гадуур явж, хавьтал болоод хүүхдэдээ, ахмад настай аав, ээждээ халдвар тараагаад байна. Иймээс гадуур явахгүй байж, тэвчиж болох уулзалтыг хойш тавиач ээ гэж хэлмээр байна" гэлээ.

Иргэд ковидоос урьдчилан сэргийлэхээр мана 4, норов 7 зэрэг тан, арбидол зэрэг эмийг ууж байгаа талаар:  "Болсон, болоогүй вирусний эм хайж, үнийг нь өсгөхөөс илүү ковидоос хамгаалах цорын ганц арга нь вакцин. Вакциныхаа бүрэн тунд хамрагд. Амны хаалтаа зөв зүү. Витамин С, Д ч гэсэн сөрөг нөлөөтэй. Витамин С ходоод цочроох, витамин Д хүний төрөлхийн дархлааг сулруулах сөрөг нөлөөтэй. Вирусний эмнүүдэд гаж нөлөө их бий" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10