Өнөөдөр Ардчилсан намаас Үндэсний эмгэнэлийн өдрийг зарлуулах тухай хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.
Энэ үеэр Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Монгол Улсын шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол зургадугаар сарын 25-нд болно. Энэ өдөр цэргийн ёслолын парад болно гэж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 436 иргэнээ цар тахлаар алдчихаад байна. Халх голын дайнд 274 хүнээ алдаад гашуудал зарлаж байсан.
Харин өнөөдөр 436 иргэнээ алдчихаад баяр ёслолын байдалтай парад хийж болохгүй. Тиймээс зургадугаар сарын 25-ныг үндэсний эмгэнэлийн өдөр болгох ёстой. Мөн цар тахлаар нас барсан иргэдийнхээ ар гэрээс уучлал гуйх ёстой.
Мөн нэг тэрбум төгрөгөөр 100 жилийн ойн медаль хийж тараах тухай ярьж байна. Яагаад энэ мөнгөөр амьсгалын аппарат нэмж авч болохгүй юм.
Цар тахлын улмаас нас барсан хүмүүсийн ар гэрт төрөөс нөхөн олговор өгөх ёстой. 10 тэрбум төгрөгөөр наадам хийх тухай ярьж байгаа. Түүнийхээ оронд нас барсан иргэдийн ар гэрт нөхөн олговор гээд 10 сая төгрөг өгөхөд өнөөдрийн байдлаар 4.3 тэрбум төгрөг болж байна. Миний гэр бүл, хамаатан садан биш л бол бусад нь яахав гэсэн сэтгэлээр хандаж болохгүй” гэв.
АДМИН








Нийгэм






