"Ковид-19 цар тахалтай тэмцэх хууль"-д хяналт тавих Түр хорооны гишүүд УОК-ын Шуурхай штабын байранд ажиллав.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан" Өнөөдрийн хүнд нөхцөлд вакцин онцгой үүргийг гүйцэтгэж байгаа. Коронавирусийн эсрэг вакцины II тунд хамрагдалт 90 хувьтай байна. Вакцины хоёр тунг хийлгээд 14 болон түүнээс дээш хоног болсон 1,696,000 иргэн байна.
Вакцинд хамрагдаагүй хүн амын 36.5 хувийг бүрдүүлж буй 0-17 насны хүүхдүүд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй, сайн дураар хийлгэхгүй гэсэн 400,000 орчим иргэн бий. Нийт хүн амын 45-48 хувь орчим нь вакцинд огт хамрагдаагүй. Иймд вакцинд хамрагдаарай гэж дахин дахин уриалъя. Вакцины үйлчлэл чамлахааргүй байгаа. Цаашид 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулна. 2.5 сая тун Pfizer вакциныг авах гэрээ хийж, эхний татан авалтыг хийсэн. Хүн амын ихэнх хувь нь вакцинд хамрагдсан гээд тайвширч болохгүй.
Хэрэв халдварын тоо буурахгүй, иргэдийн оролцоо сайжрахгүй бол хөл хорио тавихаас өөр аргагүй нөхцөл байдалд орно. Ингэж байж бид халдвар хамгааллын дэглэмийг сахихаас гадна эмнэлгийн ачааллаа бууруулна.
Улсын хэмжээнд 16,000 эмнэлгийн эмч, ажилтан халдварын улаан шугамд ажиллаж байна. Улаанбаатар 1.6 сая орчим иргэнтэй. Эдгээр иргэний 10 хувь нь өвдлөө гэхэд эдгээр эмнэлгийн эмч, ажилтнууд хүрэлцэхгүй" гэв.
АДМИН








Нийгэм






