Баян-Өлгий аймгийн Бугат сумын Хатуу багийн “Хасбаатарын хөшөө” гэдэг газар “Ховд” голын эрэгт хүний цогцос байна гэсэн дуудлагыг зургадугаар сарын 21-ний өдрийн 21:34 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 12 км замыг туулан 21:44 цагт очиход нэр, нас, хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг 1 цаг 21 минут ажиллаж гарган, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлж өгчээ.
АДМИН








Нийгэм






