Dark Light
Нийгэм | 2021-06-22

Тусгай дугаарын утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11,536 дуудлага мэдээлэл бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 11,536  дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын 92 хувь буюу 10,455 нь дархлаажуулалт, шинжилгээний цэгтэй холбоотой лавлагаа мэдээлэл, 4 хувь нь гомдол, 4 хувь нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 96 % буюу 11,114 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.

Зургадугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 194,678 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 130,791 буюу нийт дуудлагын 67 хувьд үйлчилсэн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00