Dark Light
Нийгэм | 2021-06-22

Эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй зөрчил нийтлэг илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 15:00 цагаас 22-ний өдрийн 01:00 цаг хүртэл Улаанбаатар хотын ЗАА, дүүргийн ЗДТГ-ын 1 мэргэжилтэн, цагдаагийн алба хаагч-46, мэргэжлийн хяналтын улсын байцаагч-22, нийт 69 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 ээлжээр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Шалгалтад худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 183 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан.

Илэрсэн зөрчил, дутагдал:

1. Түр журам зөрчсөн /эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм зөрчсөн/: 28

2. Тусгай нөхцөл шаардлага зөрчсөн: 14

Шалгалтаар авсан арга хэмжээ:

- БГД-ийн 8 дугаар хороонд байрлах Баянгол худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Вундаба” ХХК-ийн кофе шоп нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм мөрдөөгүй, дотоод хяналт шалгалт хангалтгүй байсан тул Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний шийтгэл оногдууллаа.

- БГД-ийн 8 дугаар хороо захирамжийн хэрэгжилтийг хангаагүй, тусгай нөхцөл шаардлага биелүүлээгүй 1 иргэнийг ЗТХ-ийн 15.2- ийн 1.1 дэх заалтыг үндэслэн торголоо. 

- БГД-ийн Цагдаагийн газраас зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан 5 иргэнд нийт 210.000 төгрөгөөр  торгож барагдуулсан.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10