Одоогоос 127 жилийн тэртээ 1894 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Францын суут соён гэгээрүүлэгч, Барон хэргэмт Пьер де Кубертен орчин үеийн олимпын хөдөлгөөнийг сэргээж, Олон улсын олимпийн хороог үүсгэн байгуулсан түүхтэй. Тус өдрийг дэлхий дахинаа Олон улсын Олимпын өдөр хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.
Олимпын өдрийг угтсан "Олимпизм - Бие бялдрын хүмүүжил - Токио 2020" сэдэвт олон улсын цахим форум 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цагт зохион байгуулагдана.
Спорт-Олимпизмийн их гэр бүлийн гишүүд та бүхнийг цахим форумд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Платформ: Zoom.us
Link: https://us02web.zoom.us/j/86799741278...
MeetingID: 867 9974 1278
Passcode: 2021
Ташрамд дурдахад энэ жилийн Олимпын өдрийн хүрээнд Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ноос бага ангийн сурагчдын гар зургийн уралдаан, Олон улсын цахим форум, шинэчлэн засварласан МҮОХ-ны төв байр болон Олимпийн музейн нээлтийн ёслол, цахим видео контент, MNB Sport сувагтай хамтран шууд нэвтрүүлэг хүргэх зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Цахим форумын хөтөлбөрийг дараах линкээс хүлээн авна уу.
Линк: https://drive.google.com/.https://zogii.mn/1bRayJoNzlFmZohArwmT.https://zogii.mn/view...
АДМИН








Нийгэм






