Dark Light
Нийгэм | 2021-06-22

О.Дашпагма: Спутник V вакциныг энэ сардаа багтан нийлүүлэх тухай урьдчилсан мэдээг авсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"АСА Станц" нэвтрүүлгийн өнөөдрийн/2021.06.22/ дугаарт ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма оролцлоо.

Тэрбээр спутник вакцины ээлжит татан авалтын мэдээллийг өглөө. Тодруулбал, "Спутник V вакцин хийлгэсэн эхний 10 мянган иргэн бүрэн тундаа хамрагдсан бөгөөд 50 мянган иргэний II тунгийн вакцин хүлээгдэж байна. Энэ сардаа багтан нийлүүлэх тухай урьдчилсан мэдээг авсан. Тиймээс вакцин ирмэгц иргэдээ давтан тунд хамруулна

Одоогоор зорилтот бүлгийн иргэдийн 8% нь вакциндаа ямар нэг шалтгаанаар хамрагдаагүй байгаа. Цар тахлын үед иргэд вакциндаа идэвхтэй хамрагдах шаардлагатай байна.

18-30 насны бүлгийнхнийг бусад насны бүлгийнхэнтэй харьцуулахад идэвх сул байна.

 

Монгол Улс 16-17 насны иргэдээ вакцинжуулж эхэлсэн бөгөөд хоёр өдрийн дотор энэ насныхны 10 хувь нь вакцины эхний тунгаа хийлгээд байна. Насанд хүрээгүй иргэдийг вакцинжуулахдаа эцэг эх, асран хамгаалагчаар нь зөвшөөрлийн хуудас бөглүүлж байгаа" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10