Dark Light
Нийгэм | 2021-06-22

"Ирэх саруудад тархалт тогтвортой буурна, хөл хорио тогтоовол илүү эрчимтэйгээр буурна"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн "АСА станц" шууд нэвтрүүлэгт оролцож мэдээлэл өглөө. 

Эрдэмтдийн зөвлөлөөс долдугаар сарын 1-нээс хөл хорио тогтоох саналыг гаргаад байгаа.

Энэ талаар доктор Т.Бэгзсүрэн "Үүсээд байгаа нөхцөл байдалд тулгуурлан тооцоолоход хөл хорих нь зүйтэй гэж үзэж байгаа. Өмнөх удаад зургаадугаар сарын 15-наас өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурна гэж тооцоолсон ч хөл хөдөлгөөн их байсны улмаас тооцоололд хүрээгүй.

Ирэх саруудад тархалт тогтвортой буурна, гэхдээ хөл хорио тогтоовол илүү эрчимтэйгээр буурах тооцоолол байгаа юм.

Энэ хэвээр үргэлжилсээр байвал долдугаар сарын 1-нээс эмнэлгийн ачаалал оргилдоо хүрэх магадлалтай" гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19