Dark Light
Нийгэм | 2021-06-22

ШӨХТГ: Махны ил задгай худалдааг болиулж дотор худалдаалах саналыг хүргүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Махны ил задгай худалдааг болиулж дотогш оруулах, Нийслэл Улаанбаатар хотын 4-н тал (Баруун, Урд, Зүүн, Хойд)-д махны бөөний цэгийг ажиллуулах, хэт монополийг задлаж зах зээлийн өрсөлдөөнийг дэмжих, хүртээмжийг сайжруулах асуудлаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба Мал Эмнэлгийн Ерөнхий Газар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Зах худалдааны байгууллагуудын төлөөлөл оролцсон хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Долгорсүрэнгийн Сумъяабазар -т эрүүл ахуйн хувьд олон асуудал дагуулж буй махны ил задгай худалдааг болиулж дотогш оруулах саналыг хүргүүллээ. Ганцхан зах худалдааны төвд хяналт шалгалт хийхэд 80 арчдаснаас 62 арчдаст хэд хэдэн өвчин нян илэрсэн байна. Энэ нь хөрсний бохирдолоос хамааралтай бөгөөд ил задгай мах худалдан борлуулснаар хүн амын дунд халдварт өвчин тархах суурийг бүрдүүлж байна. 

Эх сурвалж: ШӨХТГ

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16