Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдвар аваад гэрт эмчлүүлж байгаа хүмүүст хэрэглэх эмүүдийг ЭМД-аар хөнгөлөх журмын талаар танилцууллаа. Тэрбээр "Ковидын үеийн эмчилгээний эмүүдийг Эрүүл мэндийн даатгалын санд багтаах хөнгөлөлтийг эдлэх боломжийг олгосон тушаалууд гарч байгаа. Цар тахлын үед шинэчлэгдсэн тарифын журмууд гарсан.
Өмнө нь нэг хүний тариф 4 сая байсан бол шинэчлэгдсэн тарифаар 7.7 сая болсон ба үүнд бүх эмчилгээ эм нь багтсан байгаа. Гэрээр эмчлэгдэж байгаа хүмүүсийн тариф 70-аас 160 мянган болон нэмэгдсэн" гэв.
АДМИН








Нийгэм








