Dark Light
Нийгэм | 2021-06-22

Орхон аймагт коронавирусний мутацилагдсан хувилбар илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орхон аймгийн Онцгой комиссоос коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. 

Энэ үеэр Орхон аймгийн ЭМГ-ын шуурхай штабын зөвлөх эмч, тархвар судлаач Л.Уранчимэг "Орхон аймагт коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүсийн сорьцыг \188 сорьц\ шинжилгээнд хамруулахад 60 гаруй хувьд нь янз бүрийн мутаци тодорхойлогдсон. Өөрөөр хэлбэл Орхон аймагт мутацилагдсан хувилбар илэрсэн. Үүнийг иргэдэд мэдээлэхгүй бол болохгүй.

Мутацилагдсан вирусийн халдварлах чадвар өндөр байдаг.

Тиймээс иргэд та бүхэн аль болох гадуур гарахгүй байж, амны хаалтыг хоёр цаг тутам сольж, бусад хүнтэй ойрын зайнаас харьцахыг зөвлөж байна. Халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөх нь хамгийн чухал. Өнгөрсөн 11 дүгээр сарын үеийн өвчлөлийн шинж тэмдэг өөрчлөгдөж байгаа” гэв. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10