Dark Light
Нийгэм | 2021-06-23

ШУГТЭ-т 13 настай хүүхдэд зүрхний хавхлага суулгах мэс засал амжилттай хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Гурав дугаар төв эмнэлгийн Зүрх судасны мэс заслын тасгийн хамт олон зүрхний хоёр хавтаст хавхлагын бактерийн эндокардит, митраль хавхлагын А1, А2, Р1, Р2 сегментүүдийг хамарсан бүлэнт вегетаци оноштой 13 настай өвчтөнд бүлэн болон вегетаци нь тасрахаас өмнө амжиж яаралтай журмаар цусны зохиомол эргэлтийн нөхцөлд зүрхнээс вегетаци болон бүлэнг нь авах, биологийн митраль хавхлага суулгах мэс заслыг амжилттай хийлээ. 

Хавхлага суулгах мэс засал нь Зүрх судасны мэс заслын тасгийн хувьд насанд хүрэгчдэд түгээмэл тогтмол хийгддэг мэс засал юм. Энэ тохиолдлын гол онцлог нь мэс заслыг 13 настай өсвөр насны хүүхдэд нэн яаралтай хүндрэл гарахаас нь өмнө амжиж амжилттай хийсэнд байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00