Dark Light
Нийгэм | 2021-06-23

Монголын үндэсний олимпын хорооны байр их засварт орж дууслаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны байр их засварт орж, бүх цонхоо иж бүрэн солин орчин үеийн стандартад нийцүүлсэн бөгөөд мөн "Алтан медаль"-ийг бэлгэдэж алтлаг шар өнгөөр өнгө төрхөө шинэчиллээ. 

Эдгээр ажлыг үндэсний бүтээн байгуулагч "NCD GROUP"-ээс хамтын ажиллагааны хүрээнд хийж гүйцэтгэсэн юм. Тус байгууллагынхан гурван сарын турш үргэлжилсэн их засварын ажилд нийт 300 гаруй сая төгрөг зарцуулжээ.

"NCD GROUP" нь барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн салбарт 2002 оноос хойш 20 шахам жил ажиллаж буй салбартаа тэргүүлэгч шилдэг компани юм. 

Өнгөрсөн хугацаанд "NCD GROUP"-ийн хамт олон орон сууцны барилгын салбарт жишиг болох гадаад орчин, ногоон байгууламж, тохижилтын шинэлэг шийдэл бүхий 10 цогцолбор төсөл хэрэгжүүлж, 2300 гаруй айлыг орон сууцаар хангасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00