Dark Light
Нийгэм | 2021-06-23

Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 51 гомдол, мэдээллийг хянан шалгав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны 6 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 227 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 169 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 58 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 51 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 27 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 7 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 6 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00