Dark Light
Нийгэм | 2021-06-23

Д.Сумъяабазар: Шинэ нисэх буудлын орчимд 150 мянга гаруй өрх оршин суух боломжийг бий болгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Гаргасан зарим чухал шийдвэрүүдийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцуулна. 

Энэ үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэл хоттой холбоотой шийдвэрүүдийг танилцуулж байна. 

Тэрбээр "Улаанбаатар хот дахь түгжрэлийг бууруулах, хөгжүүлэх тал дээр ярилцаж зарим шийдвэрүүдийг гаргалаа.

Улаанбаатар хотын 1.5 сая иргэний амьдрал, нийгэм, эдийн засагт томоохон ахиц авчирна гэж бодож байна. Эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, эрх зүйн шинэчлэлийг хийхэд түлхэц болно.

Нийслэл хотыг олон төвт болгох, дагуул хотын бүтээн байгуулалтыг хийх зэрэг олон зүйлийн үндэс нь уг хууль юм.

Хөшигийн хөндий орчим, шинэ нисэх буудлын ойр орчимд 150 мянга гаруй өрх амьдран суурьших боломжийг бий болгоно. Гандан хийд орчим хэсгийг аялал жуулчлал тал руу нь түлхүү хөгжүүлэхээр ярилцсан" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00