Dark Light
Нийгэм | 2021-06-23

МҮЭ-ийн холбооноос өнөөгийн нөхцөл байдалд тулгуурласан саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөгийн нөхцөл байдалд тулгуурласан саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна. Уг саналд Ковид-19 цар тахалд иргэд нэрвэгдэж байна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээ тасалдаж, эм тарианы үнэ өсч, эмнэлгийн ор хүрэлцэхгүй бодит байдал тулгарсан тул шинжилгээ оношилгоо, эм тариаг Эрүүл мэндийн даатгалын сан, улсын төсвөөс хөнгөлөлт үзүүлж, эсвэл бүрэн хариуцах, тус сангаас алдагдсан 130 гаруй тэрбум төгрөгийг нэн даруй барагдуулж, иргэдийн эмчилгээ, дархлаажуулалт, эмнэлгийн ажилчдын цалин хөлс, хамгаалах хэрэгсэлд зарцуулах, вирусын халдвар авсан, ойрын хавьтал болсон, байгууллагын үйл ажиллагааг хязгаарласны улмаас цалин хөлс хасагдсан ажилтнуудын НДШ-ийг бүрэн төлснөөр улсын төсвөөс нэг удаа хөнгөлөх, хүүхдүүдэд чанартай вакцинд хамруулах зэрэг саналыг хүргүүлсэн байна. 

May be an image of text


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00