Dark Light
Нийгэм | 2021-06-23

“Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" зарлах санаачилга дэмжигдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ оны 6 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд НҮБ-ын ХХААБ-ын 42 дугаар бага хурал Ром хотноо болон цахим хэлбэрээр болж өндөрлөлөө.

Тус бага хурлаар Монгол Улсын санаачилсан 2026 оныг “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлах тухай НҮБ-ын ХХААБ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, 6 дугаар сарын 18-ны өдөр баталлаа.

Бага хурлаас гарсан 5/2021 тоот тогтоолын дагуу тус санаачилгыг дараагийн шатанд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлэхээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад өргөн барихыг НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захиралд даалгав.

Энэхүү бага хуралд Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчдөөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суугаа Элчин сайд Ц.Жамбалдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож, манай улсын санаачилгыг НҮБ-ын ХХААБ-ын шат дараалсан хурлуудаар хэлэлцэхэд дэмжлэг үзүүлж ирсэн, санаачилгыг дэмжиж буй НҮБ-ын ХХААБ-ын 194 гишүүн орон болон 200 орчим төрийн бус байгууллага, холбоо, нийгэмлэгийн хамт олонд талархал илэрхийлж, санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар хэлэлцүүлэхэд үргэлжлүүлэн дэмжихийг хүсэлт болгосон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00