Dark Light
Нийгэм | 2021-06-23

Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна. 

Тэрбээр "Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 40 мянган сурагчдын 1000 гаруй нь халдвар аваад байна. Мөн шалгалтын зохион байгуулахад оролцох багш нар ч халдвар авсаар байна. Тиймээс элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сар хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ. Хүүхдүүд вакциндаа идэвхтэй хамрагдаж чадвал есдүгээр сарын 1-ний өдөр хичээлээ танхимаар орно. Манай улсын хувьд хүүхдүүдийн хичээл 1.5 жилээр хоцроод явж байгаа. Аль болох танхимаар хичээлийг орохыг зорьж байна" гэв.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2021.07.01-04-ний өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ оны шалгалтад оролцохоор 40420 шалгуулагч бүртгүүлж 48 байрны 1040 анги танхимд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байв. 

Нэг шалгуулагч дунджаар 2-3 шалгалт өгөх ба нэг шалгалтын үргэлжлэх хугацаа 80-100 минут байна. Шалгалтыг зохион байгуулахад 9620 багш, мэргэжилтэн оролцохоор холбогдох сургалтуудад хамрагдаж чиг үүргийн дагуу бэлтгэгдээд байна. Эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн 76.7 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. 

Хэдийгээр нөхцөл байдал ийм боловч цар тахлын халдварын тархалт өдөр өдрөөр нэмэгдэж, өвчилсөн иргэдийн тоо болон биеийн байдал хүндрэх хандлагатай байгаа учир товлосон шалгалтыг хойшлуулахаар шийдвэрлэв. ЭЕШ-ыг ирэх наймдугаар сарын хоёрдугаар хагас хүртэл хойшлууллаа. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00