Dark Light
Нийгэм | 2021-06-23

Л.Энх-Амгалан: Ирэх намар хоёр настнуудыг цэцэрлэгт хамруулах тогтолцоо хэвээр байгаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсан юм.

ЭЕШ-ыг наймдугаар сар хүртэл хойшлуулсан байна. Энэ үеэр хоёр настай хүүхдүүдийг зарим цэцэрлэг авахгүй гэж байгааг эцэг эхчүүд мэдээлсэн, үүнтэй холбоотой мэдээлэл өгнө үү гэх сэтгүүлчийн асуултад

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Өрөөсгөл мэдээлэл байна. Хоёр настнуудыг цэцэрлэгт элсүүлдэгээрээ элсүүлнэ. Харин ЭМЯ, ХНХЯ, БШУЯ 0-2 насны хүүхдүүдийг яслид хамруулах уу, хүүхэд харах үйлчилгээ байх уу, өдөр өнжүүлэх үйлчилгээ байх уу гэдгийг шийднэ.

УИХ тодорхой шийдвэрүүд гаргана. Шинээр өргөн барьсан Боловсролын тухай хуульд 3-5 насыг сургуулийн өмнөх  нас гэж тогтоож байгаа" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19