Dark Light
Нийгэм | 2021-06-23

А.Баяр: Асуудалд шинжлэх ухаанч байдлаар хандаж, судалгаанд үндэслэж ажиллах шаардлагатай

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянзүрх дүүргийн удирдлагууд SICA MONGOLIA судалааны байгууллагын төлөөлөлтэй уулзаж санал бодлоо солилцлоо. Уулзалтад Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр, Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд, Ажлын албаны дарга Ч.Мэндсайхан, Баянзүрх дүүргийн дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагч Б.Батбаяр, Засаг даргын зөвлөх Б.Эрдэнэбаяр, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төвийн дарга Б.Бямбажаргал холбогдох хэлтэс албадын дарга нар оролцлоо. 

Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр хэлэхдээ: 

“Бид дүүрэгтээ томоохон төсөл хөтөлбөр арга хэмжээг хийхдээ шинжлэх ухаанч байдлаар хандаж, иргэдийн судалгаанд үндэслэж ажиллах шаардлагатай. Ингэснээр бид зөв менежмент, зөв зохион байгуулалтад орж, төр иргэдийн уялдаа холбоог нэмэгдүүлэхээс гадна Баянзүрх дүүргийн хөгжлийн хоцрогдлыг арилгах боломжтой” гэлээ. 

SICA MONGOLIA судалгааны байгууллагын зүгээс хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, танилцуулга хийсэн юм. Тус байгууллага нь анх 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Эдийн засаг, Нийгмийн бүхий л асуудалд судалгаа, дүн шинжилгээ хийж ажиллахаас гадна eSurvey.mn, Datamon.mn гэх мэт томоохон платформуудыг үүсгэн байгуулсан гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00