Dark Light
Нийгэм | 2021-06-24

Сураггүй алга болоод 10 хонож байгаа 46 настай эрэгтэйг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймгийн Ховд сумын Ховд багийн сумын төвд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ энэ сарын 14-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Л /46 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ сураггүй болсон бөгөөд “Ховд” голд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг зургадугаар сарын 22-ны өдрийн 14:50 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус сумын Цагдаагийн тасагт тухайн иргэнийг сураггүй болсон тухай мэдээлэл энэ сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд 06.17-06.21-ний өдрүүдэд орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Л/46 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зургадугаар сарын 23-ны өдрийн 07:00 цагаас мөн өдрийн 23:30 хүртэл зохион байгууллаа.

Энэ сарын 23-ны өдрийн байдлаар 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг Ховд сумын төвөөс тус сумын 1 дүгээр багийн “Индэрт” гэдэг газар хүртэл 11 км-т, мөн сумын 1 дүгээр багийн “Индэрт” гэдэг газраас “Гурван-Ам” гэдэг газар хүртэл 9 км-т, нийт 20 км-т “Ховд” голын усаар завиар урсаж, 3-5 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийсэн. 2 дугаар бүлэг Ховд сумын төвөөс мөн сумын 1 дүгээр багийн “Индэрт” гэдэг газар хүртэл 14 орчим км-т, “Индэрт” гэдэг газраас “Гурван-Ам” гэдэг газар хүртэл 5 км-т, нийт 19 км-т “Ховд” голын сав дагуу явганаар болон автомашинтайгаар самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 23:30 цагт түр зогсоосон.  Өнөөдөр 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00