Dark Light
Нийгэм | 2021-06-24

85.410 тун Pfizer вакцин ирлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МИАТ ТӨХК-ийн 2021 оны зургадугаар сарын 23-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 ачаа тээврийн нислэгээр 15 хайрцаг, 458кг 85410 тун Pfizer/Comirnaty вакциныг вакцин тээвэрлэх тусгай горимын дагуу тээвэрлэн авчирлаа.

Уг вакцин нь Монгол Улсын Засгийн газар ба Pfizer inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэгдэх 2,5 сая вакцины 2 дах ээлжийн нийлүүлэлт бөгөөд тус вакциныг 2021.03.11-ний өдөр НҮБ-ын Хүүхдийн сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “Ковид-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн сан хэрэгжүүлж байгаа ажээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19