Dark Light
Нийгэм | 2021-06-24

"Takesan Miso Ramen" хоолны газрын үйл ажиллагаа хариуцсан менежерийг баривчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2021.06.24/ Takesan Miso Ramen гэх хоолны газар УОК-ын гаргасан шийдвэрийг эсэргүүцэн мэдэгдэл гаргасан. Үйлчлүүлэгчийн мэдээлж буйгаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын ажилчид үйл ажиллагааг нь хаахаар болжээ хэмээв.

Үүний дагуу тус газраас тодруулахад "Манай үйл ажиллагаа хариуцсан менежерийг Сүхбаатар дүүргийн  цагдаа нар баривчлан авч явлаа. 

Гаргасан мэдэгдэлдээ бат зогсож үйл ажиллагаагаа хэвийн явуулж тэмцлээ үргэлжлүүлэхээ үүгээр уламжлахын сацуу биднийг дэмжиж байгаа хувь хүмүүс албан байгууллага, хэвлэл мэдээллийнхэн ирж хамтдаа нэгдэн дуу хоолойгоо хүргэхийг уриалж байна. 

Цагдаа, мэргэжлийн хяналт, УОК-хон ирж хааж, бүтүүмжлэх гэж оролдсон ч бид  24:00 цаг хүртэл ажиллах тул манайхаар үйлчлүүлж байнга хүнтэй байлгаж ухамсартайгаар эсэргүүцлээ илэрхийлнэ үү хэмээн хүсэж байна.

Үйлчлүүлэгч та хүн болон ширээ хоорондын зайгаа барин халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж биднийг дэмжинэ гэж итгэж байна" гэлээ.

Одоогийн байдлаар 10 гаруй үйлчилгээний байгууллагууд тус эсэргүүцэлд нэгдэн мэдэгдэл гаргасаар байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00