Баянзүрх дүүргийн 11-р хороонд байрлах Адам & Ева хөшөөний баруун талд өмнө нь 6 метр гүн бүхий тогтоол нууртай загас үржүүлгийн газар байсан.
Харин загас үржүүлгийн газар байхаа больсон цагаас эхлэн иргэд уг нууранд очиж амраж, зугаалах тохиолдол ихэссэн бөгөөд 2020 оны байдлаар нийт 14 иргэн усанд живж амь насаа алджээ. Үүний 11 нь насанд хүрсэн, 3 нь хүүхэд байсан байна.
Иргэдийн дийлэнх нь насанд хүрсэн байсан бөгөөд ихэнх нь эндэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан байна. Тиймээс Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс тус газар ажиллаж, замыг хаах, иргэдийг гол усны аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг тогтмол өгч, Цагдаагийн алба хаагчид эргүүлээр болон, цэгүүдэд байршиж 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.
Иргэн та урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан гол, нуур орчимд амрахаар явахдаа өөрийгөө болон хайртай бүхнийхээ төлөө сонор сэрэмжтэй байж, болзошгүй эрсдлээс өөрсдийгөө хамгаалаарай!
АДМИН








Нийгэм




