Тохирлын баталгааны гэрчилгээгүй Монгол улсад орж ирсэнээс үүдэн ЛИФТ аваар осол буурахгүй л байна.
Засгийн газрын 291-р тогтоолоор "Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт", "Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам" гэж баталсан. Тус тогтоолын хавсралтаас харвал ЛИФТ тохирлын баталгаанд заавал хамруулах жагсаалтанд орсон. Гэтэл ямар ч тохирлын баталгаагүй лифт орж ирж, угсрагдан, байнгын эвдрэл дагуулж, аюул болсоор л байна. Үүнээс улбаалаад эдэлгээний 25 жилийн (СӨХ-ны хуулийн 16.6), Эрчим хүчний хэмнэлттэй, Цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд Диспетчерийн нэгдсэн удирлага гэсэн шаардлагуудтай байнга зөрчигддөг.
Уул нь 25 жил ажиллах эдэлгээ даах лифтийг Монгол улсын хилээр чанарын тохирлын баталгаажуулалттай бол оруулах ёстой. Тиймээс ч 25 жил болсон лифтийг төрөөс төсвийн хөрөнгөөр нэг удаа шинэчилж өгдөг. Гэтэл хямд төсөр өртөгтэй, чанарын шаардлага хангаагүй шинэвтэр лифтүүдийг тус хөрөнгөөр засаж шинэчилдэг гэсэн мэдээлэлүүд ирсээр байна. Тус асуудлыг шийдвэрлэхээр Стандарт Хэмжил Зүйн Газар MASM Стандарт, хэмжил зүйн газар -тай хамтран ажиллаж эхэллээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
АДМИН







Нийгэм




