Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт “Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэж заасан байдаг.
Авлигатай тэмцэх газраас тус газрын дэд даргын албан тушаалд Гаваасүрэнгийн Азжаргалыг томилуулах саналыг Монгол Улсын Их Хуралд ирүүлсэн.
Гаваасүрэн Азжаргалын танилцуулга
/Авлигатай тэмцэх газрын дэд даргад нэр дэвшигч/
2. Хэзээ, хаана төрсөн: 1984 онд Улаанбаатар хотод төрсөн.
3. Нас, хүйс: 37 настай, эрэгтэй.
4. Yндэс угсаа: Халх
5. Ам бүлийн байдал: Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
6. Хэзээ, хаана, ямар сургууль төгссөн, мэргэжил,
эрдмийн зэрэг, цол: -1992-2001 онд Монгени бүрэн дунд сургууль,
-2001-2002 онд Оюуны оньс бүрэн дунд сургууль,
-2002-2007 онд ОХУ-ын Дотоод хэргийн их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
7. Мэргэшлийн бэлтгэл: -2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтой тэмцэх чиглэлээр,
-2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр,
-2017 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институтэд тус тус мэргэшсэн.
8. Ажилласан байдал: -2002-2007 онд Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгааллын газрын 801-р ангийн эргүүлийн цагдаа,
-2007-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч,
-2008-2013 онд Эрүүгийн цагдаагийн газрын 3-р хэлтэст төлөөлөгч,
-2013-2014 онд Эрүүгийн цагдаагийн газарт ахлах төлөөлөгч,
-2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3-р тасгийн дарга,
-2015-2016 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга,
-2016-2018 онд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн тасгийн дарга,
-2018 оноос одоог хүртэл Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байна.
АДМИН








Нийгэм




