Dark Light
Нийгэм | 2021-06-25

Шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг замын хажуу руу унажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Цагаан тохой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 214 км-т, сумын төвөөс зүүн зүгт 6 км-т, У-48°96”40,8”, Ө-105°05”46”/ Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явж байсан ачааны галт тэрэг замын хажуу руу 6 сарын 24-ний өдрийн 20:40 цагт унасан тухай дуудлагыг 6 сарын 24-ний өдрийн 21:45 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 54 км замыг туулан 02:38 цагт очиход бороо орж төмөр замын ул шороо угаагдаж төмөр зам эвдэрсний улмаас Салхит өртөөнөөс Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар км-т ачааны галт тэрэгний 9 вагон /7 вагон дизель түлш, 1 вагон элс, 1 вагон масло/ унаж, 3 вагоноос түлш асгарч байна. Улаанбаатар Төмөр замын галын галт тэрэг 6 вагонтой 46 алба хаагчтай 6 сарын 25-ны өдрийн 00:55 цагт хөдөлсөн. Улаанбаатар Төмөр замын зам, эрчим хүчний засварын ангийн 50 ажилтан, 8 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19