Увс аймгийн Ховд сумын Ховд багийн сумын төвд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 6 сарын 14-ний өдрийн 11:00 цагийн орчим иргэн Л сураггүй болсон бөгөөд Ховд голд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 6 сарын 22-ны өдрийн 14:50 цагт хүлээн авсан. Тус сумын Цагдаагийн тасагт тухайн иргэнийг сураггүй болсон тухай мэдээлэл 6 сарын 17-ны өдөр ирсэн бөгөөд 6 сарын 17ноос 6 сарын 21-ний өдрүүдэд орон нутгаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Л/46 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 6 сарын 24-ний өдрийн 07:00 цагаас 2 бүлэгт хуваагдан 1 дүгээр бүлэг: Ховд сумын төвөөс тус сумын 1 дүгээр багийн “Индэрт” гэдэг газар хүртэл 20 км-т “Ховд” голоор завиар урсаж, 3-5 метрийн гүнд 5 удаагийн шумбалт хийсэн. 2 дугаар бүлэг: “Ховд” голын эрэг дагуу 20 км-т морьтой болон явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, тус сумын 1 дүгээр багийн “Индэрт” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ голын арал дээрээс иргэн Л-ийн цогцсыг 6 сарын 24-ний өдрийн 13:00 цагт олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлж өгсөн.
АДМИН








Нийгэм




