Dark Light
Нийгэм | 2021-06-25

Ахлах ахлагч Э.Даваажамц 24 дэх өдрөө гүйж 1000 дахь км замаа туулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 24 дэх өдрөө гүйж байна. Тэрээр өнөөдөр үдээс хойш гэхэд 1000 дахь км замаа туулах бөгөөд эр зоригт журмын нөхрөө Зэвсэгт хүчний удирдлага, бие бүрэлдэхүүн дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Ахлах ахлагч Э.Даваажамц 6 дугаар сарын 2-ны өдөр Ховд аймгаас гарсан бол өдгөө Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд гүйж явна. Тэрээр Ховд аймгаас Дорнод аймгийн Чойбалсан хот хүртэл 2100 гаруй км замыг туулах юм.  Мөрдэс, зорилго, үйлс нэгт нөхрөө дэмжих уриалгыг Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газар, Зэвсэг хүчний нэгтгэл, ангиудын алба хаагчдад ЗХЖШ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгаас дэвшүүлж байна.

Ахлах дэслэгч Д.БОЛОР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00