Айл өрх, аж ахуйн нэгжүүд бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг ашиглаж өөрийн цахилгааны хэрэглээгээ хангаад илүү гарсан цахилгаанаа түгээх компанидаа тогтоосон үнэ тарифын дагуу нийлүүлэх боломж бүрдсэн байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2021 оны 06 сарын 24-ний өдрийн хуралдаанаар ХЭРЭГЛЭГЧИЙН СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮҮСГҮҮРЭЭС ҮЙЛДВЭРЛЭСЭН ЭРЧИМ ХҮЧИЙГ ТҮГЭЭХ СҮЛЖЭЭНД НИЙЛҮҮЛЭХ ҮНЭ, ТАРИФЫГ баталсан байна.
Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 2019 оны 06 сарын 06-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх үнэ, тарифыг батлахыг үүргийг Эрчим хүчний зохицуулах хороонд олгосон.
Энэ ажил ямар зарим давуу талыг бий болгох вэ?
Цэвэр эрчим хүчийг хэрэглэгч ашиглах боломжийг дэмжинэ.
- Хүлэмжийн хий, агаарын бохирдлыг бууруулахад дэмжлэг болно.
- Хэрэглэгчийн эрчим хүчний хангамжийн хараат байдал, чанар сайжирна.
- Түгээх сүлжээнд шинэ технологи нэвтэрч, үр ашиг сайжирна.
- Хэрэглэгчийн эрчим хүчний зардал багасна.
Айл өрхийн тухайд 0-20кВт хооронд, аж ажуйн нэгжийн хувьд түгээх сүлжээнээс анх авсан техникийн нөхцөлийн 50 хувь хүртэл хэмжээний хооронд суурилагдсан хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний (нар, салхи, газрын гүн гх мэт) системийг суурилуулах боломжтой юм.
Дэлгэрэнгүй мэдээллийн холбогдох журмаас авна уу.
https://www.legalinfo.mn/annex/details/11259?lawid=15625
Үнэ, тарифын тухайд 2021 ондоо эхний ээлжинд түгээх сүлжээнээс авч буй цахилгааны үнэтэй тэнцүү байхаар тогтоосон бөгөөд цаашид Эрчим хүчний зохицуулах хорооноос жил бүр энэ үнийг хянаж батлаад явах юм.
Эх сурвалж: Эрчим хүчний яам
АДМИН








Нийгэм




