Dark Light
Нийгэм | 2021-06-27

Эл өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2021.6.27, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 18

ЗУНЫ ДУНД ХӨХ МОРЬ САР НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

Аргын тооллын: 2021.6.27, Ням гараг

Наран ургах шингэх: 04.55-20.55

Үс засуулбал: Эд малын гарлагатай

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Эл өдөр шатаахын учралтай тул зовлонтой, цэрэг татах дайсанаа дарах хатуу үйлийг үүсгэвээс зохистой, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10