ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ковид 19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.06.27/ мэдээллийг хүргэлээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2432 хүнд шинэ коронавирусийн халдвар илэрсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 109,694 болов.
Шинээр бүртгэгдсэн 2432 тохиолдлын 1519 нь Улаанбаатар хотод бол аймаг орон нутагт 909 тохиолдол тус тус илэрчээ. Мөн 13 хүн коронавируст халдварын нас барсан байна.
АДМИН






Нийгэм







