Dark Light
Нийгэм | 2021-06-27

НЭМГ: Нас барсан 2 сартай нярайн ээж халдвар авч эмнэлэгт эмчлүүлж байсан

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2021.06.27/ Эрүүл мэндийн яамнаас ковид 19-ийн халдварын нөхцөл байдлын  мэдээллийг хүргэх үеэр 2 сартай хүүхэд ковид 19-ийн халдвараар нас барсан тухай мэдээлсэн билээ. Тухайн асуудлаар НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр мэдээлэл өглөө. Тэрээр: "Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 6 сарын 25-ны өглөө энэ харамсалтай тохиолдол боллоо. Энэ хүүхэд маань Ц.С 2021 оны 4 сарын 19-ний өдөр Нийслэлийн өргөө амаржих газар төрсөн. Тухайн үед ээж нь ихэс ховхролтой байсан учир яаралтай хийсвэрээр мэс засалд орж дутуу төрсөн. Айлын 4 дэх охин хүүхэд байсан. Тухайн айл ам бүл зургуулаа. Өрхийн тэргүүн вакцины 2 тунгаа хийлгэсэн, бусад хүмүүс нь вакцин хийлгээгүй байсан.

6 сарын 25 өглөө 6 цаг 23 минутад хүүхэд амьсгалахгүй байна гэсэн дуудлагыг өгсөн. Дуудлагад 7 минутад очиж үзэхэд хүүхэд дээшээ харсан байдалтай амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон, биед ил харагдаж шарх сорвигүй, хөхрөлт үүссэн байсан гэсэн Нийслэлийн түргэн тусламжийн эмчийн тодорхойлсон тодорхойлолт байна. Тухайн өдөр буюу 2021.06.25 үүрээр 03.00 цагийн үед аав нь хүүхдээ угжсан мэдээлэлтэй. Өрхийн эмчрүү 06 цаг 25 минутын үед дуудлага өгсөн. Өрхийн эмч Хан-Уул дүүргийн тандалтын багт мэдээлэл өгч 07.09 минут ӨЭМТ-ийн эмч нар очиход Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар байсан. Хүүхэд нас бараад 2-3 цаг болсон хөшилтийн байдалтай байна гэсэн мэдээлэл өгсөн. Хүүхдийн ээж 2021.06.17-нд Ковид 19-ийн халдвараар онош батлагдсан. Тухайн гэр бүлийн 6 хүнээс 2 сартай хүүхдээс бусад нь эерэг гарсан. 2021.06.19 болон 21-нд тухайн нярайд давтан шинжилгээ хийхэд мөн сөрөг гарсан. 2021.06.22-ны өдрөөс ээж нь амьсгаадах, халуурах шинж тэмдэг илэрч биеийн байдал илт муудсан учир эмнэлэгт хэвтүүлэхээр Хан-Уул дүүргийн тандалтын баг Ачтан эмнэлэгрүү хүргэж өгсөн. Ачтан эмнэлгийхэн хөхүүл хүүхэд авахгүй гээд буцаасан. Тухайн үед орны хүрэлцээ ховор байсан. Сэргээн засах клиник эмнэлэг гэр бүлээр нь бүгдийн нь эмчилье гэсэн хүсэлт тавьсан. Тухайн гэр бүлийнхэн хөнгөн туссан учир гэртээ байна, ганцхан эхнэрийг эмнэлэгт хэвтүүлье гэсэн санал гаргаж эхнэрийг Хан-Уул нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн. Үүнээс хойш 6 сарын 21-нд ӨЭМТ-ийнхэн хүүхдийг эргэж үзлэг хийсэн байдаг. Хүүхдийг ӨЭМТ-ийхэн үзэхэд хөхөө хөхөж, хоол нойрондоо сайн байсан. Хүүхдийн аавтай ӨЭМТ-өөс өдөр бүр утсаар холбогдож хүүхдийн биеийн байдлын мэдээллийг авч байсан. 2021.06.21-ны 22.00 цагийн үед гэрт нь ариутгалын бодис хүргэн ариутгалын зөвөлгөө өгөөд явахад хүүхдийн биеийн байдал хэвийн байсан. 2021.06.24-ний өдөр 19 цагийн үед ӨЭМТ-өөс ковид 19-ийн халдварын эм тараасан. Энэ үед тухайн айлд очиход 2 сартай хүүхэд эгчийнхээ өвөр дээр тоглоод инээгээд эрүүл саруул байсан. Ингээд 2021.06.25-ны 06.23 цагт нас барсан. Уг хүүхэд ковид 19-ийн халдварын ойрын хавьтал.

Хүүхдийн гэрийн эндэгдэл гарахад бид эмгэг судлалын үндэсний төвтэй хамтран эмгэг судлалын шинжилгээ хийх эрүүл мэндийн сайдын тушаалтай. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн хүүхдийн мэргэжилтэн, Эмгэг судлалын үндэсний төвийн хүүхдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч н.Ганхүүтэй холбогдож  мэдээлэл өгөхөд ковид 19-ийн халдвартай тул бид задлан шинжилгээ хийхгүй. Шүүхийн шинжилгээний төвд ханд гэсэн мэдээлэл өгсөн.  Шүүхийн шинжилгээний төв мөн ковид 19-тэй тул задланд орохгүй гэсэн тул дүүргийн онцгой комисст албан бичиг өгч шарилыг Буян компанид шилжүүлэн Цагдаад дуудлага өгсөн " гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10