Dark Light
Нийгэм | 2021-06-28

Туул голыг морьтой гаталж байх үедээ 17 настай хүү осолджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын орчим “Туул” голыг морьтой хүн гатлах гэж явж байгаад живсэн тухай дуудлагыг зургадугаар сарын 27-ны өдрийн 18:49 цагт нийслэлийн Онцгой байдлын газар хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 11 км замыг туулан 18:20 цагт очиход Биокомбинатын модон гүүрнээс зүүн тийш 400 метрт Хан-Уул дүүргийн харьяат Ө /17 настай, эрэгтэй/ “Туул” голыг морьтой гатлах үедээ осолдсон тул осолдсон газраас 3 км-т завиар урсаж, 3-6 метрийн гүнд 15 удаагийн шумбалт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 22:00 цагт түр зогсоосон. 06.28-ны өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19