Dark Light
Нийгэм | 2021-06-28

Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжээр Таван Богд Группийн 7 компани шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 20 дахь жилдээ цахим хэлбэрээр зохион байгууллаа. ТОП 100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үндсэн  үзүүлэлтийг чухалчилдаг. 

"Эдийн засаг, бизнест үүссэн хүнд нөхцөл байдлын улмаас татвар, санхүүгийн үзүүлэлтүүд буурсан ч ТОП-100 аж ахуйн нэгжүүдэд ажиллагсдын тоо өмнөх жилээс хоёр мянгаар нэмэгдэж 91 мянга хүрсэн нь нийт ажлын байрны 8.1 хувьтай тэнцэж байна. Мөн эдгээр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын хэмжээ нь 32.6 их наяд төгрөг байгаа нь ДНБ-ний 88 хувьтай дүйцэж байгаа юм. Түүнчлэн нийгэм, эдийн засагт тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд ТОП 100 ААН-ийн гүйцэтгэх үүрэг оролцоо, үнэ цэн маш их" гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10