Dark Light
Нийгэм | 2021-06-28

Хорио цээрийн улмаас үйл ажиллагаа, тэвчээр, санхүү нь тасарсан ААН-үүд "Гашуудлын гацалт" хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр /2021.06.28/ цар тахлын үеийн хорио цээр, хязгаарлалтуудаас болж үйл ажиллагаа нь хоёр жилийн турш зогсож, тэвчээр, санхүү нь тасарсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл "Тэвчээр тасарлаа" хөдөлгөөнийг зохион байгууллаа. Тэдний хувьд халдвар хамгааллын дэглэмийн мөрдөн гашуудлын гацалт /flashmob/ хийсэн юм. 

Тус хөдөлгөөнд караоке, клуб, фитнесс, цахим тоглоомын газрууд, амралтын газруудын төлөөлөл, ажилчид оролцон үзэл бодлоо илэрхийлэв. 

Тэдний зүгээс "Ард түмэн, төр хоёрт хууль ижил үйлчилдэг байх ёстой. Утгагүй, үр дүнгүй хорио цээрийг 2 жилийн хугацаанд үг дуугүй биелүүлж ирсэн. Харин одоо тэвчээр тасарч байна. Энэ бүгдийн ард мянга мянган айл өрх хоосорч, өрөндөө баригдаж байна. Өлсөж байна. Өнөөдөр бид төрөөс халамж, мөнгө хүсэхгүй. Зүгээр л ажлыг маань хийлгэж өгөөч гэж шаардаж байна. Шаардахынхаа хэрээр бид халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиж, ариутгал халдваргүйжүүлэлтээ тогтмол хийнэ. Хариуцлагаа маш сайн ухамсарлаж ажиллана. Энэхүү шаардлагыг хүлээж авахгүй бол ирэх долоо хоногт эсэргүүцлийн жагсаалыг хийх болно" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10