УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Энэ үеэр намын бүлгийн дарга Д.Ганбат "Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжье гэсэн.
Үндсэн хууль зөрчилгүй гамшгийн хуулиар явж, онцгой байдал зарлах хэрэгтэй. Цар тахлын хуулийг хэрэгжүүлэх явцад их мөнгө завшлаа. 15.1 их наяд төгрөгийн мөнгө зарцуулсан боловч жирэмсэн ээжүүд, хоёр сартай хүүхэд нас барлаа.
Гашуунсухайтад тэг зогсолт хийгээд 10 гаруй хонож байна. Арын хаалгаар томилгоог хийж байгаа. Дельта вирус Монголд орж ирсэн үгүйг хэн ч мэдэхгүй байна. Эрх баригчид эхлээд УИХ-ын чуулганд болон ард түмний өмнө тайлангаа тавих хэрэгтэй. Үүний дараа цар тахлын хуулийг сунгах үгүйг ярина гэсэн байр суурьтай байна" гэлээ.
АДМИН







Нийгэм







