Dark Light
Нийгэм | 2021-06-28

Иргэн Ж.Отгонбаяр сайн дураараа эм, витамин худалдан авах боломжгүй 1,500 айлд багц бүтээгдэхүүн хүргэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иргэн Ж.Отгонбаяр цар тахлын үед эм, витамин худалдан авах боломжгүй байгаа 1,500 айлд багц бүтээгдэхүүн хүргэсэн байна. Тэрбээр "Өнөөдөр 15 хүн нас барлаа. Миний эм авсан айлууд эхнээсээ эдгээд чат бичиж байна. Асуудлын гол нь айлууд орлогогүй болсон. Эм авах мөнгө байхгүй!

Даатгал төлөөгүй тул эм бүр ч өгөхгүй. 100 хүний дунд 5 хүнд эм Улсаас өгч байгаа.  Утсаа зараад хоолоо авч идэж буй айлд энэ пост хүрэхгүй байгаа. УОК НОК хоёрт ямар ч менежмент алга.

Шийдэл 

▪️Эрүүл мэндийн даатгалын санд байсан мөнгийг хулгайлсан өршөөгдсөн Ундармаагаасаа эсвэл мөнгөө авъя!

▪️Оймсондоо мөнгөө хавчуулаад хураасан мөнгөөр эм авч өгье.

▪️Эм үйлдвэрлэж байгаа газруудад эргэлтийн хөрөнгө өгье 0% хүүгүй зээл өгчих 3 жилээр барьцаагүй!

▪️Бүх нийтийн витаминжуулалтын аян хийе.

▪️Өрхийн эмнэлгүүдийн менежментийг нь маш энгийнээр гоё болгоод өгье. 

Чадахгүй бол хийгээд өгье. Хамтарч ажиллахаас татгалзахгүй шүү МАН! хүмүүсийн төлөө бол 

Ганц сая хүн ш дээ ууг нь зүдрээд байх юм. Хэлбэр хайрцаг 2 оосоо гараад жаахан хурд хиймээр байна. Сувилагчид эмч нарын хүч дууслаа" гэсэн байна.

May be an image of 2 people


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10