Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны хурал өнөөдөр /2021.06.28/ цахимаар боллоо. Хуралд ХНХЯ-ны дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар, Хөдөлмөрийн эрүүл ахуйчдын үндэсний холбооны тэргүүн Д.Нарансүх, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн дарга М.Даваабат, МҮЭ-ийн холбооны ЕНБД Г.Адъяа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн сургалт хариуцсан мэргэжилтэн М.Булгантамир нар оролцож ХАБЭА-н сарын аян, Ковид цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан цахим үйл ажиллагааны талаар ярилцлаа.
Энэ үеэр Хязгаарлагдмал орчны аюулгүй ажиллагааны зааврын төслийн танилцуулга, ажилтанд ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгох зөвлөмж, “Даатгуулагч /иргэн/-ын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтооход баримтлах өвчний жагсаалт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг шинэчлэн батлах тухай” А/39, А/12 дугаар хамтарсан тушаалын хэрэгжилтийн хүрээнд зарим өвчлөл, түүнд тавигдсан хяналтын хугацаатай холбоотой асуудал, ХАБЭА-н сургалт зохион байгуулах, бүртгэлийн гэрчилгээ шинээр авах болон төрөл нэмүүлэх байгууллагуудын танилцуулгыг хийлээ.
МҮЭ-ийн холбооноос тавьсан А/39, А/12 дугаар хамтарсан тушаалын хэрэгжилтийн хүрээнд зарим өвчлөл, түүнд тавигдсан хяналтын хугацаатай холбоотой асуудлыг судлаад хариу өгнө гэдгээ ХНХЯ-ны дэд сайд, ХАБЭА-н Үндэсний хорооны дарга С.Зулпхар илэрхийллээ.
АДМИН







Нийгэм







