УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Дөрөвдүгээр сард Сангийн болон Эрүүл мэндийн сайдын тушаал гарсан. Үүнд:
Дархлаажуулалт, сорьц авах, КОВИД-19 батлагдсан өвчтөнүүдийн эмнэл зүйн үе шатаас хамаарч санхүүжилт олгох талаар тусгасан. Журамд нэмэлт өөрчлөлт оруулж, PCR шинжилгээ болон өрхийн 70 мянган төгрөгийн санхүүжилтийг 160 мянга болгож нэмэн, тарифын шинэчлэлтүүдийг оруулж өгсөн байгаа.
Түүнчлэн тухайн байгууллагуудад PCR шинжилгээ хийх тарифыг суулгасан юм. Хуулийн үйлчлэх хугацаа сунгагдвал эрүүл мэндийн байгууллагууд, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж буй өрхийн эмнэлгүүд санхүүжилтээ авах бүрэн боломжтой" гэв.
АДМИН







Нийгэм







