Dark Light
Нийгэм | 2021-06-29

Хот хооронд зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг долдугаар сарын 9-ны өдөр хүртэл сунгалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймгийн Шуурхай штабын 35-р хуралдаан болж   6 дугаар сарын 29-өөс эхлэн зарим хязгаарлалтыг цуцалж энгийн горимд шилжүүллээ. Тодруулбал маргаашаас  эхлэн гуанз, ресторан, цайны газар, бараан зах, барилгын дэлгүүр, үсчин, гоо сайхан, халуун усны үйлчилгээ  зэрэг газрууд халдваргүйжүүлэлтийн дэглэмээ барьж энгийн горимоор ажиллаж эхэлнэ.

Тус аймагт коронавируст халдварын өвчлөл буурахгүй байгаа учраас  хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний хязгаарлалтыг  7 дугаар  сарын 9-ийг хүртэл сунгалаа.  Хүндэтгэх  шалтгаантай  буюу эрүүл мэнд, буяны ажилтай иргэд,  хүнс,  шатахуун, эм эмнэлгийн хэрэгсэл, барилгын материал, газар тариалантай холбоотой зорчих шаардлагатай иргэдийг аймгийн Шуурхай штабын зөвшөөрлөөр нэвтрүүлнэ.   Харин  Мөрөнгөөс сумуудын  хоорондох зам нээж байгаа боловч   тухайн сум өөрсдөө коронавирусын  халдвараас шалтгаалан  дотоод зохион байгуулалт, хязгаарлалтын дэглэмээ өөрсдөө мөрдөж ажиллах боломжтой аж.  Мөн архи, согтууруулах ундаагаар үйлчлэх худалдан борлуулахыг хориглосон хугацааг  ирэх сарын  9-ий өдрийг  хүртэл сунгасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10