Өнөөдөр буюу зургадугаар сарын 29-ний өдөр болох үйл явдлын тоймыг танилцуулж байна.
ЭМЯ-нд
11:00 цагт коронавирусийн халдварын талаар мэдээлнэ.
НЗДТГ-ын байр
11:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ээлжит VII хуралдаан эхэлнэ.
СХД-ийн 38р хороо, залуус хорооллын баруун урд
Тус газар НГЗБА-аас нийтийн эзэмшлийн талбайд 1995 оноос хойш ашиглаж байгаа объектыг оршин суугчдын хүсэлтийн дагуу буулган газрыг чөлөөлж, авто зогсоол хийнэ.
Төрийн ордонд
09:00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
11.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгүүдийн хамтарсан хуралдаан болно.
14.30 цагт Түр хорооны хуралдаан /“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий/ “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана. Хэлэлцэх асуудал:
Оюу толгой төслийн гэрээ, хэлэлцээ болон “Оюу Толгой” ХХК-ийн татварын маргааны асуудлаар Монгол Улсын Засгийн газраас Лондонгийн арбитрын шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн өнөөгийн явц, байдлын талаар Засгийн газрын ажлын хэсгийн даргын танилцуулга;
Бусад.
АДМИН








Нийгэм







