Dark Light
Нийгэм | 2021-06-29

Сүхбаатар аймагт аянга буусны улмаас 10,500 га талбай шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Шовголдой гэдэг газар зургадугаар сарын 28-ны өдрийн 18:00 цагийн орчим аянга бууж, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг мөн өдрийн 18:02 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 70 км замыг туулан 20:05 цагт очиж, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хамтран ажиллаж, 06.29-ний өдрийн 02:25 цагт түймрийг унтрааж, Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ. /Түймэрт урьдчилсан байдлаар 10500 га талбай шатсан/


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00