Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ багийн “Баянцагаан-Уул” гэдэг газар зургадугаар сарын 27-ны өдрийн 17:00 цагийн орчим “Хэрлэн” голд 8 хүн зугаалж явснаас 1 хүн осолдсон тухай дуудлагыг зургадугаар сарын 27-ны өдрийн 17:25 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Түмэнцогт сум дахь цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн 06.28-ны өдрийн 04:45 цагаас мөн өдрийн 21:20 цаг хүртэл нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат Т /31 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгууллаа.
Зургадугаар сарын 28-ны өдрийн байдлаар тус сумын Лхүмбэ багийн “Баянцагаан-Уул” гэдэг газраас зүүн зүгт Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын Батхаан багийн “Өндөр цэгц” гэдэг газар хүртэл 35 км-т 2 удаа “Хэрлэн голын усаар завьтай урсаж, 3-4 метрийн гүнд 58 удаагийн шумбалт хийж, голын эрэг дагуу явганаар болон автомашин, мотоциклтойгоор 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:20 цагт түр зогсоосон.
Харин өнөөдөр өглөөний 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн аж.
АДМИН








Нийгэм







