Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын орчим “Туул” голыг морьтой хүн гатлах гэж явж байгаад живсэн тухай дуудлагыг зургадугаар сарын 27-ны өдрийн 18:49 цагт нийслэлийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 06.28-ны өдрийн 08:00 цагаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Ө /17 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 17:00 цагт тус дүүргийн 12 дугаар хороо, Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн хойд тал дахь “Туул” голын уснаас цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
АДМИН








Нийгэм







