Dark Light
Нийгэм | 2021-06-29

Монгол Улсын хэмжээнд 25.038 хүүхэд ковид 19-ийн халдвараар өвчилжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр ковид 19-ийн нөхцөл байдлын өнөөдрийн /2021.06.29/ мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр Ковид 19-ийн халдвараар өвчилж буй хүүхдийн тохиолдлын мэдээллийг хүргэлээ. Өнөөдрийн /2021.06.29/ байдлаар нийт 25.038 хүүхэд ковид 19-ийн халдвараар өвчилжээ. Эдгээрээс 12.114 нь эмэгтэй хүүхэд бол 12.924 хүүхэд нь эрэгтэй хүүхэд байна. Насны бүлгээр нь авч үзвэл : 

0-4 насны 5690 хүүхэд

5-9 насны 8000 хүүхэд

10-14 насны 7597 хүүхэд 

15-17 насны 3571 хүүхэд өвчилжээ. Нийт онош батлагдсан хүүхдүүдийн 83.53 хувь буюу 20.915  хүүхэд нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, 24 хүүхэд зөөвөрлөгдсөн хэмээн бүртгэгджээ. Хөдөө орон нутагт :

Архангай аймагт 289 хүүхэд 

Баян-Өлгий аймагт 57 хүүхэд 

Баянхонгорт 8 хүүхэд

Булганд 138 хүүхэд

Говь-Алтайд 222 хүүхэд 

Говьсүмбэрт 65 хүүхэд 

Дархан-Уулд 559 хүүхэд 

Дорноговьд 19 хүүхэд 

Дорнодод 166 хүүхэд 

Дундговь 73 хүүхэд 

Завханд 247 хүүхэд 

Орхон 611 хүүхэд

Өвөрхангайд 280 хүүхэд 

Сүхбаатар 135 хүүхэд 

Сэлэнгэ 146 хүүхэд 

Төв аймагт 519 хүүхэд

Увсад 88 хүүхэд 

Ховдод 149 хүүхэд 

Хөвсгөлд 108 хүүхэд 

Хэнтийд 220 хүүхэд ковид 19-ийн халдвараар бүртгэгджээ. Нийт бүртгэгдсэн хүүхдийн дийлэнх нь халдварыг эцэг эхээсээ авсан хэмээн бүртгэгджээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10