Dark Light
Нийгэм | 2021-06-29

"Улаан бүсэд ажиллаж буй эмнэлгийн ажилчдад 2 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох төслийг өргөн барина"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Өнөөдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарт санхүүжилтийг нэмэгдүүлэх төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар боллоо. Төсвийн тодотголд эрүүл мэндийн салбарт 668 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт хийхээр тусгасан. Энэ нь оношилгоо, шинжилгээ, хүчилтөрөгчийн нөөцийг нэмэгдүүлэх, уушги орлуулагч аппаратны нөөц бүрдүүлж, эмнэлэгийн орыг нэмэгдүүлэх, орон нутагт коронавирусын халдварыг эмчлэх чадавхийг дэмжих, халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эмч нарын цалин, урамшууллыг нэмэхэд шаардагдах төсөв багтаж байгаа юм.

Улаан бүсэд ажиллаж буй эмч ажилчдад нэг удаагийн хоёр сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох, эрүүл мэндийн салбарт ажилладаг эмч сувилагч нарт нэг сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох, мөн тэдний цалинг 50 хувиар нэмэх төслийг өргөн барихаар болсон" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00