Dark Light
Нийгэм | 2021-06-29

10 мянган тун Спутник V вакцин маргааш ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Спутник вакцины 10 мянган ширхэг 2-р тунг энэ сарын 30-ны өдөр, дахин 10 мянган тунг 7 дугаар сарын эхний хагаст ирүүлэхээ Оросын талаас мэдэгдлээ.

Цаашид тус вакциныг хувийн хэвшлийн байгууллагууд оруулж ирэх нөхцлийг бүрдүүлэхээр холбогдох газрууд ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын "Спутник V" вакцины 30 мянган тунг манай улс хүлээн авсан юм.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар ковид-19-ын эсрэг вакцины зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 88,4 хувь , 2-р тунгийн хамралт  77,6 хувь, нийт хүн амын 1-р тунгийн хамралт 60,9 хувь , 2-р тунгийн хамралт  53,4  хувь  тус тус байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19