Dark Light
Нийгэм | 2021-06-29

Д.Гантулга Хөвсгөлөөс Улаанбаатар хүртэл 16 хоног гүйжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дарамзагд овогтой Гантулга коронавирусний халдвараас сэргийлэхэд иргэдэд дасгал хөдөлгөөн хийхийг уриалж Хөвсгөл аймгийн Мөрөн хотоос Улаанбаатар  хот хүртэлх 800 км замыг 16 хоног гүйж туулжээ.Тэрбээр 6 дугаар сарын 13-наас эхлэн Монголын хэт холын марафон гүйлтийн холбоог төлөөлөн  Хөвсгөл нутгаас анх удаа явганаар гүйж, өчигдөр /2021.06.28/ Улаанбаатар хотод очсон байна. 

Д.Гантулга өөрийн майхан, цэвэр ус бүхий 5 кг ачааг үүрэн  өдөрт 50 км замыг туулсан байна.

Цаашид тэрбээр хэт холын марафон гүйлтийн спортоор хичээллэн, уралдаан тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа гэдгийг хэлж байлаа.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19